Монгол дизайнер Италид тодорлоо

Итали бол дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч орон. Тэгвэл  тус улсад болсон загварын шоунд манай улсаас загвар зохион бүтээгч И.Урангоо амжилттай оролцоод иржээ. Тэрбээр “Гоёл” наадмаас 2 ч удаа шилдэг дизайнерын шагнал авч байсан,  таван жил энэ салбарт ажиллаж байгаа авьяастай, туршлагатай нэгэн.

Түүнчлэн Итали, Орос, Казакстан зэрэг долоон орны 30 гаруй загвар зохион бүтээгчид өрсөлдсөн тэмцээнд И.Урангоо түрүүлж, улсынхаа нэрийг гаргалаа.

Тэрбээр тэмцээнд оролцсоныхоо дараа “Биднийг тэмцээнд оролцохоор очиход хүмүүс Монголыг их хоцрогдсон гэдгээр нь хүлээн авсан. Тэмцээний дараа Итали мэргэжилтнүүд Монголд загвар өдий зэрэгтэй хөгжсөн гэж ер бодож байсангүй. Харин ч Монголоос мода эхэлж байна уу гэж харлаа” хэмээн ярьсныг онцолсон юм.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Tseyen-Oidov Enkhmaa
    Duudee bayar hurgie! Yostoi mundag bainaa. Ulam ih amjilt gargaarai!
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • Цэцэгмаа Цэен-Ойдов
    Хайрт дүүдээ баяр хүргэж,улам их амжилт хүсье!
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • unshigch
    baiar hurgei, amjilt
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Butehgui ,bas l neg Katya Zol,ariuna Suri
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Zuraach
    Goyo yum aa, amjilt !
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025