Монголын жүүд иргэн

Монголын нийгэм, улс төрийн өнгө төрх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохдоо нарийн статистик судалгаанд үндэслэн, хараат бусаар гаргаж ирсан ганц газар байдаг нь “Сант марал” сан. Ардчилалтай мөр зэрэгцэн үүд хаалгаа нээсэн уг сан Конрад Адэнаурын сангаас санхүүждэг учраас ямар нэг нөлөөлөлд орохгүйгээр нийгэм, улс төрийн барометр, индексийг гаргаж, тиймдээ ч тус сангийн судалгаа, улс төрийн байр сууринд бид итгэсээр ирсэн.


Сангийн тэргүүн нь Л.Сумати хэмээх энэ саарал үстэй, жүүд эр.Өөрийгөө  Монголын цорын ганц еврей цустай хүн хэмээдэг тэрбээр  “Монгол Жүүдийн хамтын ажиллагаа”-ны нийгэмлэгийг сангийнхаа хажуугаар ажиллуулдаг. Өөртэй нь адил монгол, еврей цус холилдсон хүмүүс нэг бус байдгийг олж мэдээд энэ байгууллагаа байгуулсан бөгөөд тэдэнтэйгээ ихэд ойр дотно хамтран ажилладагийн дотор улстөрч эмэгтэй ч байдаг. Компьютерийн программист мэргэжилтэй түүний аав нь манай хэл бичгийн ухааны нэртэй эрдэмтэн, 1956 оны Орос-Монгол толь бичгийг зохиосон Лувсандэндэв агсан гэдгийг манайхан тэр бүр мэдэхгүй болов уу.

Тавиад  оны сүүлээр Ленинградад сурч байхдаа Оросын еврей бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон нэрт эрдэмтний гэргий, ноён Л.Суматигийн ээж Латвид төрсөн боловч уг гарвалаараа Беларусийн еврей байсан гэдэг. Хувьсгалаас өмнө Монголд еврей хүмүүс цөөнгүй байсны үр удам эдүгээ бидний дунд амьдарч байж болох ч чухам хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Харин яахын аргагүй еврей цустай гэдгээ албан ёсоор зарласан анхны монгол хүн ноён судлаач юм. Тэрбээр өөрийгөө Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат хэмээн нутаг усаа танилцуулдаг. Түүний гэргий Ц.Сэргэлэн хэмээх бүсгүй байдаг бөгөөд сангийнх нь менежерээр ажилладаг аж.


Б.Ялгуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Mongol
    Mongold ta 3 l evrei ym biz dee yagaad nuguu 2iigoo guitsehgui bn aa chi
    2014 оны 10 сарын 07
  • Зочин
    evrei nar iq aaree 1 d ordog tegeel evrei boldog moda bolsiin baih daa
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • SDFGH
    CHINIGIS,SYHBAATAR EVREI BAISAN
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
    • Mongol
      Mongold ta 3 l evrei ym biz dee yagaad nuguu 2iigoo guitsehgui bn aa chi
      2014 оны 10 сарын 07
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025