Луйврын түүх-2

Өөртэйгөө холбоотой бүхий л хэрэг төвгийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд Монголын шүүх, тагнуул,  прокурорын удирдлагуудыг  нэг, нэг сая ам.доллараар худалдаж авна гэдгээ ойр тойрныхноосоо нуудаггүй нэг хүн бий. Тэр бол П.Анужингийн нөхөр Амалхааны Эрдэнэбат юм. Түүнтэй холбоотой хуудуутай асуудлуудын талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Амалхааны Эрдэнэбатын яс чанарыг танисан Япон хөрөнгө оруулагчийн тэмдэглэл бүхий материал бас байх юм. Чулуут, цемент, зэсийн орд, хүрэн нүүрсний төсөл зэрэг хэд хэдэн том төсөлд хөрөнгө оруулах саналыг хөрөнгө оруулагчдад тавьж, хувийнхаа данс руу мөнгө татан хөлжсөн тэрбээр өдгөө өөрийгөө хэзээд өөгүй нэгэн болгож харуулахыг зорьдог. Гэтэл хэрэг дээрээ тэр аюултай хүн болж үзэгдээд байдаг. Өмнө нь дуулгаж байсанчлан Айраг суман дахь шохой чулууны ордын нууц эзэн  “Damo”  resources Limited-ийн хятадуудаас 2 сая ам.доллар нэхсэн учир нь явж явж хуулийн байгууллагынхныг худалдаж авах гэсэн санаархалтай нь уягдаж харагддаг болохыг хэлэх хэрэгтэй.

Тэрбээр  Цөмийн энергийн газраас Чулуутын ураны бүсэд хайгуул судалгаа шинжилгээ хийх эрхийг авч чадсан “Нуклер энержи  монголиа" ХХК-ийг өөрөө байгуулаагүй хэрнээ, хамтрагчаа залилан өөрийн болгочихоод, түүгээрээ мөнгө хийхээр улс дамнан худал ярьж явсан гэдгээ одоо ч үгүйсгэх гэж үздэг. Харин түүнд итгээд 5 сая ам.доллараа тавиад туучихсан хөрөнгө оруулагчдын манай улс руу илгээсэн  албан захидлын агуулгыг харахад Амалхааны Эрдэнэбат цэвэр нэгэн гэхэд итгэхэд хэцүү харагддаг. Захидлын агуулга нь: "Саяхныг хүртэл бид Чулуутын  төслийг А.Эрдэнэбат гэдэг  хүнийг 100 хувь эзэмшдэг гэж бодож байсан. Тэрээр бидэнд ямар нэгэн өөр эзэмшигч байдаг тухай нэг ч үг дуугараагүй юм. Бидний тохиролцсон ёсоор эхний хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр сая америк доллар байсан бөгөөд хөрөнгө оруулалтыг баримтжуулж баталгаажуулах гэрээ хэлцлийн ажил 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн. Ингээд гэрээ хэлцлийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баталсан ч 19-ний өдөр ахин нэмэлт өөрчлөлт оруулсан юм.Нийт таван сая америк долларыг туүний дансанд шилжүүлсэн. Ингэхдээ төлбөрийг 2010 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд нийтдээ гурав хувааж хийсэн. Бид бүх мөнгөө дараах хаягаар гүйлгээ хийж шилжүүлсэн болно.

Дансны нэр: Амалхаан Эрдэнэбат

Дансны дугаар: 29 0000 1302:

Банкны нэр: "Үндэсний хөрөнгө оруулалтын банк”  хэмээн бүх зүйлийг баримттай бичиж ирүүлсэн байдаг. Тэгэхээр Амалхааны Эрдэнэбатын энэ мэт  луйвраас болж Монгол Улсад орж ирэх байсан долоон тэрбумын хөрөнгө оруулалт, долоон үйлдвэр бүрэн гацсан байдаг. Тиймээс  А.Эрдэнэбатын луйврыг илчилсэн Япон эрхмүүдээс ирсэн захидлаас хүргэж байна. 

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Eniig bariach
    Chadval ene huniig bariad shorond hiigeed horongiig ni huraa. Chadahgui bol tegeed mongoliig hudaldaad suu.
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • uka
    ene bultreh gej bgaa har um chin aldart aldarmaatai hamt amidraad bn gej bsan.. shalzraagui yum uu
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025