Кино сонирхогчид болон уран бүтээлчдийн тэсэн ядан хүлээдэг Кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2014” наадам өнөөдөр болохоор зарлагдаад байсан. Оролцогч уран бүтээлчдийн хүсэлтээр наадмын тов хойшилсон байна. Хоёр жил тутам кино уран бүтээлчдээ цэгнэдэг тус наадмын хувьд энэ удаагийнх их онцлогтой болох болно.