“Academy Awards”-ын шагналтнууд

Кино сонирхогчид болон уран бүтээлчдийн тэсэн ядан хүлээдэг Кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2014” наадам өнөөдөр болохоор зарлагдаад байсан. Оролцогч уран бүтээлчдийн хүсэлтээр наадмын тов хойшилсон байна. Хоёр жил тутам кино уран бүтээлчдээ цэгнэдэг тус наадмын хувьд энэ удаагийнх их онцлогтой болох болно.

Дэлгэцнээ Монголын уран бүтээлчдийн кино шил шилээ даран нээлтээ хийж буй тул тэр бүгдээс шалгаруулахад амаргүй байх биз ээ. Маш халуун өрсөлдөөн өрнөх “Academy Awards 2014”-д хэн хэн нэр дэвшсэнийг одоогоор зарлалгүй нууцалж байна.

Бид та бүхэнд тус наадмын өмнөх удаагийн шилдгээр хэн хэн тодорсныг нэхэн сануулья. Харин энэ удаагийнх хэн хэн байх бол?

"Academy awards" шилдэг дуу номинацын эзнээр "Дурлалын гэмт хэрэг" кино Никитон Батчулуун шалгарлаа.

"Academy awards" шилдэг дууны найруулагчаар "Big fish" киноны найруулагч

 "Academy awards" шилдэг Нүүр хувиргагчаар "Дүүлэн нис" кино Ц.Дэлгэр

"Academy awards" шилдэг хөрөнгө оруулагчаар "Ану хатан" кино Шүүдэр продакшн Л.Болдхуяг

"Academy awards 2013" шилдэг туслах эмэгтэй дүр номинацын эзнээр "Аравт" кино Д.Ганцэцэг

"Academy awards" 2013 шилдэг туслах эрэгтэй дүр номинацын эзнээр "Ану хатан" кино С.Ариунбямба

Academy awards 2013 шилдэг эвлүүлэг номинацын эзнээр "Дүүлэн нис" кино Эвлүүлэгч Баатар

"Academy awards 2013" шилдэг зураач номинацын эзнээр "Аравт" кино зураач Цог

"Academy awards 2013" шилдэг зохиол номинацын эзнээр Ану хатан кино Б.Тогтохбаяр (Шүүдэрцэцэг)

"Academy awards 2013" шилдэг найруулагч номинацын эзнээр "Аравт" киноны найруулагч Золбаяр

"Academy awards 2013" шилдэг эмэгтэй гол дүр номинацын эзнээр "Дүүлэн нис" кино А.Мөнгөнзул

"Academy awards 2013" шилдэг эрэгтэй гол дүр номинацын эзнээр "Улаан дөрвөлжин" кино МУГЖ Ц.Төмөрбаатар

"Academy awards 2013" шилдэг дебют кино номинацын эзнээр "Шөнө дундын яриа" кино

"Academy awards 2013" шилдэг баримтат кино номинацын эзнээр "Нэрийг минь хэлж өгөөч"

"Academy awards 2013" шилдэг богино хэмжээний кино номинацын эзнээр 19 2 хэсэг кино И.Нямгаваа

" Academy awards 2013" шилдэг кино Гранпри номинацын төрөлд "Аравт" МУСК кино тус тус шалгарч байжээ.

У.ЦАХИРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025