Хэрвээ та үдшийг хэрхэн өнгөрүүлэхээ шийдээгүй бол танд өнөөдрийн тоглолтуудыг санал болгоё.
“Гэрэлт зул” зул өргөх ёслолын ажиллагаа тавдугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 19:00 цагаас болох гэж байна.

“Камертон” хамтлагийн “BEST HITS UNPLUGGED” концерт тавдугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Мишээл экспо төвд ганцхан удаа 19:00 цагаас болох гэж байна.

Монголын тайзнаа тоглогдож үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдоно.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна