“Дон Жуан”-тай болзох уу?

Севиль хотын хууран мэхлэгч, хүүхэмсэг, зоримог тайж эр Дон Жуаны тухай өгүүлэх Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын дуурийг ДБЭТ-т дахин тоглох гэж байна.

Моцартаас өмнө Дон Жуаны тухай дуурь бичсэн Италийн уран бүтээлчид юуны түрүүнд үзэгчдийг инээлгэн баясгахыг зорьдог байв. Харин Моцарт драм, дуурь хоёрт хэзээнээс зохицож ирсэн “Дон Жуан” дуурийн дан ганц хошин талыг гаргахыг зорилгүй эсрэг тэсрэг “Доод” хошигнол, “Дээд” эмгэнэл хоёрыг нэгэн зэрэг нэгтгэж өгсөнөөрөө онцлогтой ажээ.  Тэрээр ихэмсэг дуурийг инээдмийн дууриас зааглан тусгаарласан ханыг эвдэж аймшигтай үйлдлийг инээдтэйгээр илэрхийлсэн сэтгэл зүйн драм бүтээсэн нь “Дон Жуан” дуурь болсон юм.

Дон Жуан дуурийг хамгийн анх Чехийн нийслэл Прага хотод 1787 оны аравдугаар сарын 29-нд тоглож байжээ. Харин манай улсад “Дон Жуан” дуурийг 2004 оны аравдугаар сарын 23-нд анх тоглож байсан.

Тавдугаар сарын 17-нд тоглох тус дуурийн найруулагчаар Авсрийн Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншип ажиллаж буй. Ребекка Бланкшип нь Австри улсын алдартай дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессороор ажиллаж байгаа юм.

Г.БӨРТЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025