“Үргээлэг” түүхэн амжилт тогтоов

ШӨХТГ-аас кино театруудад гарч байгаа киноны орлогыг жагсааж эхэлснээр багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл дэлгэцэнд гараад 14 хоног болсон даруйдаа “Үргээлэг” кино 282 сая төгрөгийн орлого олсноор жагсаалтыг тэргүүлж, түүхэн амжилтын эзэн болсон байна.

“Үргээлэг”-ээс өмнө 14 хоногийн хугацаанд ийм хэмжээний орлого олсон кино байгаагүй аж. Мөн “Үргээлэг” МУСК дэлхийн хамгийн том кино шүүмжлэлийн сайт болох IMDB.com-д одоогийн байдлаар 510 хэрэглэгчийн саналыг авч, 9,6 гэсэн үнэлгээ авсан байна.

ШӨХТГ-ын жагсаалтын хоёрдугаар байрт “Хязгааргүй” УСК 16 сая төгрөгийн орлогоор, “Анирлагч” 8 сая төгрөгийн орлогоог гуравт тус тус жагсчээ.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025