Малэфисент

Диснейн сонгодог бүтээл “Нойрсож буй гоо бүсгүй” зохиолын хэний ч мэдэхгүй түүхийг энэ кинонд өгүүлэх болно. Үзэсгэлэн гоо, сайхан сэтгэлт залуу бүсгүй Малэфисент ширэнгэн ойн эзэнт гүрэндээ амар амгалан өсч томрох аж. Гэтэл нэг өдөр хаант улсын арми энэхүү амгалан тайван байдлыг алдагдуулан эзлэн түрэмгийлэхээр дайрч ирнэ. Ийнхүү Малэфисент газар нутгаа хамгаалахаар хамаг хүчээрээ тэмцэх боловч түүнээс урвасан урвагсад түүний зөөлөн сайхан сэтгэлийг чулуу болгож хувиргана.

Өшөө хорсолдоо захирагдсан Малэфисент халдаж ирсэн цэргийн эзэнт гүрний удирдагчтай дайн зарлах бөгөөд улмаар хааны дөнгөж мэндэлсэн охин Аурорад хараал хийх болно.

Охин өсч томрохын хэрээр Малефисент Аурора охин бол тус эзэнт гүрнийг эв найрамдалд хүргэж чадах түлхүүр нь бөгөөд өөрийнх нь аз жаргалыг буцаан авчрах нэгэн юм байна хэмээн мэдрэх ажээ.

“Малэфисент” кино энэ оны тавдугаар сарын 30 –нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд зураглаач Жое Рот, найруулагчаар Роберт Стромберг, Анжелина Жоли, Дон, Матт Смит, Палак Пател болон Сара Брэдшоу нар ажиллаж байгаа юм.

Киноны гол дүр Малэфисентийн дүрд жүжигчин Анжелана Жоли тоглож байгаа бөгөөд Аурора охины бага насны дүрд түүний охин Вивинне Жоли-Пит тоглосон юм.

Сонгодог Диснейн бүтээлүүдийг бодоход илүү хар бараан давамгайлснаараа энэхүү бүтээл онцлог болж байгаа. Мөн мэдээж кино муу талын баатрыг гол дүрээ болгосон нь өвөрмөц. Энэ тухай Анжелина Жоли ярихдаа: “Миний бодлоор энэхүү бүтээл маань аль ч насны хүн үзээд сэтгэл хангалуун үлдэж чадахаар бүтээл болсон. Ялангуяа хүүхдүүд хар бараан зүйл рүү их татагддаг шүү дээ. Гэхдээ энэ нь зүгээр муу санаатай болох гэсэн хүсэл биш юм. Хорвоо ертөнц дээр бидний айдаг зүйлс олон. Ялангуяа хүүхдүүдэд. Гэвч тэд энэхүү айдас өгч байгаа зүйлийг ойлгож мэдрэхийг хүсдэг. Магадгүй түүнийг сайн мэдсэнээр айх айдас нь багасдаг байх.

Миний хувьд Малэфисент үргэлж сонирхлыг минь татдаг байсан. Анх кино зохиолоо уншчихаад эргээд хүүхэд болсон юм шиг л санагдаж байсан. Энэ бүхнийг хийхэд надад ямар зугаатай байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Надад Диавал (Диабло хэрээ) хаанаас ирсэн Малэфисент гэж чухам хэн болох нь үнэхээр сонирхолтой байсан” хэмээн ярьсан байна.

 

Б.ЛХАГВА 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025