“Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан “Инди” хөгжмийн холбоог байгуулсан.
Тус холбоо Нийслэлийн “Улаанбаатар” чуулгатай хамтран орчин үеийн шинэ залуу хамтлагуудыг дэмжиж тэдний цуврал тоглолтуудыг зохион байгуулж байхаар ажилдаа ороод байна.
Энэхүү арга хэмжээний анхных нь “UB night” хамтлагийн тавдугаар сарын 9-нд “Cover” тоглолтоор эхэлж байна.
Тэд цаашид тоглолтын хөтөлбөр нь бэлэн хамтлагуудыг бэлтгэлийн байр, хөгжим техник хэрэгслээр ханган, тоглолтыг зохион байгуулж хамтран ажиллах юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна