“Луйвар”-ыг ингэж хийдэггүй юм!

Кинонд дуртай үзэгчид “Made in Mongolia” шошготой уран бүтээлүүдийг ээлж дараалан үзэх болсон арвин ургацтай жил энэ үед тохиож байна. “Үргээлэг” үзэж ёстой утгаараа үргэж, сэргэсэн үзэгчдэд энэ хаврын бас нэг тэсрэлт хэмээн хүлээлт үүсгээд байсан “Луйвар” үүд, хаалгаа нээв. Киноны утга, агуулга тодроогүй үед гол дүрд хэн тоглож вэ гэдэг эхний үнэлгээний босго болдог.

Трейллерийг үзэхэд цагдаа, шорон, гэмт хэрэг гарах нь тодорхой. Ер нь сүүлдээ инээдмийн кино эсвэл шоронтой кино үзсээр байгаад дасал болох шинжтэй. “Бодлын хулгайч”, “Лардьма”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэхчилэн сайн тодотгол зүүсэн кино болгон шоронг гол элементээ болгосон. Бид нэг бол инээгээд эсвэл шоронгийн амьдралыг харж зүрхээ зүсэж, уйлж суудаг сонин мэдрэмжтэй хүмүүс юм болов уу?

Хэрвээ тиймгүй бол юу гэж уран бүтээлч болгон энэ сэдвийг барьж авах билээ. “Үргээлэг” аргагүй өөр учраас ашиг орлогоороо тэргүүлж байна, Браво. Энэ бол нэг талаас улиг болсон сэдвээс зугтах гэсэн уран бүтээлчийн эрэл хайгуул. “Луйвар” харин юуг хөндөх бол?

Гол дүрийн фокус

Энэхүү киноны гол дүрийг жүжигчин С.Ариунбямба, Ч.Ундрал нар бүтээжээ. Сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлүүдэд харагдах болсон Ч.Ундрал энэ удаад гол дүрд сонгогдсон нь ёстой оносон сонголт гэж хэлж болно. Түүний гоо үзэсгэлэн, өмссөн хувцас, үйл хөдлөл бүр үзэгчдэд сонихон байгаа нь ажиглагдав. Кино бүрт “үзэсгэлэн гоо” байх нь үзэгчдийг татах, өдөөх нэг жанжин шугам юм. 

Ч.Ундралыг бид “Тавилан” киноны танхилхан ахлах ангийн охин, “Би чамд хайртай-2”-ын мөн л дүрсгүй гэнэн цайлган оюутан охиноор хүлээж авсан. Тэр мэдрэмж ч хоногшиж орхижээ. Харин “Татар” ажиллагааны хувьд цухасхан үзэгддэг дүр тул тийм, ийм гэж дүгнэх дурсамж санаанд нэг л орохгүй байх чинь.

Тайзнаа өөр нэг ховор хүн байсан нь 90-ээд оны тайз, дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Эрдэнэчимэг. “STAGE” урлагаар дагнасан сургалтын төв ажиллуулж буй түүний хувьд өнгөрөгч жил хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Гэсэн ч нуруулаг, өв тэгш бие хаа, сайхан төрх нь хаа холдох билээ. Ямартай ч ховор жүжигчин “Луйвар”-т дүр бүтээжээ.

“Зохиомж” дээд сургуулийн захирал, Монголын кино академийн ерөнхийлөгч, найруулагч Б.Цогтбаяр дүрийн сонголтондоо тун мэдрэмжтэй хандаж чадсан нь үзэгчдийн халуун алга ташилт, нүдний харцнаас харагдаж байв.

Секси Ч.Ундралын “сэгсрэлт”

Өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүр. Хөлнөөсөө толгой болтол брэнд өмсөж, зүүсэн чухам ганган хүүхэн гунхсаар орж ирэв. Нүдээ ч цавчихгүй 199 мянга 990 долларын үнэтэй алмаазан бөгж худалдаж авч байна. “Тооцоогоо бэлнээр хийчихье” гэж цүнхнээсээ боодол боодол, доллар гарган ширээнээ өрөв.

Дэлгүүрийн кассан дээр сууж байсан ахлах ажилтан, ганган бүсгүйгээс эхэндээ цэрвээгүй боловч долларыг тоолох бүртээ сэжигтэй харц чулуудаж байв. Хуурамч доллар байжээ. Мэдээж худалдагч сэм арын өрөө рүүгээ орж цагдаа дуудна. Цагдаа нар ирж нөгөө ганган бүсгүйг барьж явснаар дэлгүүрийнхэн сая нэг дотор нь уужрав. Ингээд л луйвар хийх гэж байсан этгээдийг барьчихдаг юм байх даа гэж ангайж суутал хэрэг бишдлээ. Цагдаа нар чинь нөгөө дэгжин бүсгүйн хамсаатнууд байсан байна!

Дэлгүүрийн тухайн өдрийн орлого, нөгөө авах гэж байсан бөгж сэлтийг бүгдийг нь лацдаж авч явсныг яана. Бас болоогүй баримт бичиж өгсөн гээд л бодчих. Манай гурав амьдрал дээр ч жинхэнэ брэндийн эзэд. Үнэтэй машин хөлөглөсөн ганган дэгжин залуусыг хэн ч үл сэжиглэнэ.

Одоо харин амжилтаа тэмдэглэх цаг. Шөнийн клубт орж бүжиглэв. Бүжиг гэснээс, Ч.Ундрал үнэхээр тачаангуй гоё бүжиглэдэг юм билээ шүү. Тэр царай төрх, байгаа байдал нь гайхалтай секси. Яагаад ч юм телевизийн эфирт “номын” хувцастай цэмцийж суухыг нь харж дассан болохоор гэнэтхэн мини юбка, задгай хувцаслалттай, секси бүсгүй болчихоор нь гайхаж алмайрахгүй хүн бараг байгаагүй биз.

Түүний хэсэг гарах бүрт үзэгчид амьсгаа даран харж байлаа. Гадаад кинон дээр л гардаг үнэхээр гэм хоргүй царайтай, цэмцгэр төрхтэй, тачаангуй, халуухан, хэн ч харсан луйварчин гэж хэлэхээргүй брэнд хатагтай Монголд хэрвээ байвал Ч.Ундрал шиг эмэгтэй байх болов уу. Ямартай ч тэр дүрээ үнэхээр гайхалтай амилуулж чадлаа.

С.Ариунбямбын “хархны өгөөш”

Энэ залууг бид эртнээс мэднэ. Яагаав, нөгөө “Хархны өгөөш”-ийн айхтар сэтгэдэг хоёр ахын нэг шүү дээ. Тэр үед л үнэхээр зэвүүнээс зэвүүн эсрэг дүрийн баатартай болсноо баттай мэдэж авсан даа. Кино урлагийн түүхэнд ер нь Б.Дамчаа агснаас хойш эсрэг дүр нэг л сэтгэлд буутал тодорч чадахгүй ангаж цангаж байлаа шүү, бид.

С.Ариунбямба “Хархны өгөөш”-ийн дараа “Ану хатан” кинонд намуухан газардсан. Түүний царай төрх эсрэг, эерэг аль ч дүрд тохирох өвөрмөц онцлогтой юм. Эмэгтэй хүнийг бол будаг шунх, хувцас сэлтээр яаж ч хувиргаж болдог.

Харин эрэгтэй жүжигчин бол нүүрний хөдөлгөөн, дотоод сэтгэлийн жүжиглэлтээрээ тухайн дүрийг амилуулна. С.Ариунбямба, Леонардо Ди Каприогийн тоглосон “Чадвал намайг бариарай” киноны залуу шиг луйварчны дүрийг энэ кинонд гаргаж тавилаа. Шөнийн клубт зодоон хийж, шоронд орохдоо тэр бас нэг гүн эмгэнэлт, дотроосоо шатсан шаналалт хүүгийн дүрийг үзүүлэв.

Эцгийгээ алсан өшөөт алуурчинтай шоронд тулгараад цааз авсан хүн амьд явж байгааг харсан хүүгийн сэтгэл ямар байх вэ? Үгээр илэрхийлэхэд ч амаргүй хэцүү нөхцөл байдал. Гэсэн ч хайртай бүсгүй нь эргэж ирэхэд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн, өмнөх гунигт, уур шатсан төрхөө сэгсэрч хаях нь гайхалтай. Товчхондоо тэр, минутанд л хэд хэд хувирдаг дотортой, хурдтай сэтгэдэг жүжигчин юм. Энэ чадварыг олж авахад жүжигчин хүнээс асар их хөдөлмөр, бэлтгэл сургуулилт, сэтгэлзүйн хувьд төвлөрөл шаарддаг нь дамжиггүй.

С.Ариунбямба, Ч.Ундрал, залуу жүжигчин Баярхүү гурав бол мэргэжлийн луйварчид. Тэд зүгээр ч нэг луйвар хийдэггүй. Улсын хэмжээнд мөнгө угаадаг. Мэдээж мөнгө угаахад бас учир бий. Яам тамгын газар, Төрийн ордон аль их мөнгө эргэлдэх, “том” ажил яригдах газар тэд луйвар хийдэг. Энэ удаад Монголоос ашигт малтмалын ихээхэн нөөцтэй орд авах гэсэн Солонгосын иргэнийг манай гурав ониллоо.

Хөлнөөсөө толгой хүртлээ брэндээр “хучсан”, дипломат цүнх барьсан, яг юу хийдэг нь ойлгомжгүй ч асар баян амбицтай нөхдүүд бидний эргэн тойронд өдөр болгон таардаг. Тэд магадгүй луйварчид ч байж мэдэх нь гэсэн санааг киноны уран бүтээлчид гаргаж тавихыг зорьжээ.

Нөгөөтэйгүүр ийм луйварчдын өмнөөс хийгээгүй хэргийнхээ төлөө ялыг нь үүрдэг төрийн түшээд бас байдаг байх нь. Гадаадад явчихсан байх хойгуур нь нэрээр нь гэрээ хийгддэг, тэр мэдээлэл орон даяар цацагддаг тохиолдол бас байна. Өөр төрийн түшээдийн нэрийг барьж ямар луйвар хэрхэн явагдаж байдгийг бид магадгүй төсөөлөх ч үгүй байх. “Муу л бол хойд захын хар овоохой” гэгчээр юм л бол нөгөө муу хэдийгээ чичилж бид ч сурж, тэд ч чичлүүлж сурчээ.

Хэлэх өчгөнд ял нь бий!

“Луйвар” ийм л байна. Хоёрдугаар ангийг нь тэсэн ядан хүлээе. Мартсанаас нөгөө хүн алчихаад цаазлуулаагүй байсан ялтан чинь шоронгоос гарчихсан Америк нисч явна лээ шүү. Хоёрдугаар анги дээр л манай луйварын багийнхан тэрний учрыг олох байх даа.

Шорон гэж мөнгөтэйд нь мэхийж, мөнгөгүйд нь хатуурхдаг газар юмуу. Хаан шиг хүндлүүлж, шоронгийн хуягуудаар шүдээ чигчлэх нь халаг яваа ялтнууд бас байна, цаана чинь. “Луйвар”-аас л харж байгаа болохоос бид байдгийг нь битүүхэндээ бол мэдээд л байдаг. Далд ертөнц өө гэж.

“Хийсэн хэрэгт биш, хэлэх өчгөнд гэм нь байдаг” гэж шоронгийн хашир бурхи хэлэв. Хилс хэрэгт гүтгүүлж, хэлэхийг хүсээгүй юмаа аргагүйн эрхэнд хэлж, хийгээгүй хэргээ үүрэн, нарсанд өдөр хоногоо өнгөрөөж суугаа ялтан бас олон байдгийг энэ үгээр харуулахыг зорьсон болов уу. Бас л нэг идеа, амаа мэдэж ярьцгаая! Хананд чих, хаалганд нүд байдаг цаг.

Баярлалаа, найруулагч Б.Цогтбаяр, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Пүрэв, киноны уран бүтээлийн багийнханд.

Хүний муу арилахгүй, тэнгэрийн муу арилдаг гэж үнэн үг шүү. Өчигдөр, өнөөдөр ч бүүдийх тэнгэр таагүй мэдрэмж төрүүлж буй ч тун удахгүй цэлмэнэ. Харин луйвар хийж гаршсан, луйварын эргүүлэгнээс гарч чадахаа больсон, гаднаа сайхан төрх бүтээж, дотоод сэтгэл нь могой шиг хүйтэн болсон хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Тэгээд юу гэж? Ийм кино хийж яах гэсэн юм бол гэж олон хүн асууж магадгүй. Гэхдээ үзсэн үзэгчид бүгд нэгийг бодож, хоёрыг тунгаав бололтой, чив чимээгүй гарч яваа харагдсан. Эгэл амьдралаас энэ бугшсан луйварын хар сүүдрийг зайлуулах чин хүслээ илэрхийлж алга нижигнүүлэн ташихаа тэд бас мартаагүй.

Бидний нийгмийн өнгө будаггүй төрхийг дэлгэцийн хэлээр өгүүлэхэд ийм байгаа ажээ. Киноны сэдэв хүртэл энэ тал дээр фокуслаж эхэлснийг бодоход бид ер нь ямар ертөнцөд амьдраад байна даа. Урлаг, тэр дундаа кино урлаг бол нийгмийнхээ хөтөч, ард түмний оюун санааны гол чиглүүлэгч юм.

Ямартай ч Монголын кино урлаг шорон хэмээх “мөнхийн сэдэв”-ээс нэг алхам холдлоо. Цаашлаад албан тушаал, эрх мэдэл хэмээх гоёхон хөшиг, цагаан цамц, зангианы ард нуугдсан идээ бээрийг юу ч үлдээлгүй шахах, үлдэн хөөхөөр уран бүтээлчид ханцуй шамлаад байх шиг. Хүн ам, хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийд цойлохгүй манай улсын амьдрал, нийгэм яагаад ийм их идээ бээртэй болов? Бидэнд засах, гэтлэх арга зам бий юу? Асуултын тэмдэг гозойж байна. Энэ бүхнийг, ард түмний оюун санааг хэн түүчээлэх үү? Урлаг тэр дундаа кино урлаг.

Цаашдаа бүр гоё, үнэхээр гүн гүнзгий утга санаатай, философитой дэлхийн хэмжээний бүтээл рүү кино уран бүтээлчид оюун санааны хувьд дөхүүлсэн кино хийгээсэй гэж үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Хар бараан тал нь дийлсэн нийгэм байгааг үгүйсгэхгүй. Гэвч кино урлаг нийгмийн аясаар урсаж биш, сөрж зогсох, дагуулах ёстой оюун санааны эцэг билээ.

“Луйвар” биднийг луйвараас сэрэмжлүүлж байна. Үнэхээр тулсан газар, мэргэшсэн луйварчидтай тулж гэмээнэ асуух юу байх вэ ЛУЙВАРЫГ ЛУЙВАРААР хариул, тэднийг дав, ялан дийл, харин хэзээ ч бүү луйвардуул.

У.ЦАХИРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Би
    Батцэцэг жүжигчин яагаад ийм кинонд тоголсийн болоо? Их мөнгө өгсийн болуу?
    2014 оны 07 сарын 19
  • би
    С.Ариунбямба дажгүй сайн жүжигчин юм шиг санагдаад байгаа.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    iim yum bichij suugaa chamaig harin uruwdchluu tm mundag yum bol uuruu tseg hatgaach yum unshaad oilgoh chadwargui mal mine
    2014 оны 05 сарын 16
  • mgl
    mgl kino taalagdaxgui bol solongos sabangiin serialaa uzeed gertee suu,ooroo busdiig muuljshuumjlexees oor yu ch chadaxgui t1 boltoi.chamaas busad ni oilgood bayr xurgeed alga tashsan bj taaraa,xarin chi tednii dund 0 too bolood bj bjde xoorxii.
    2014 оны 05 сарын 16
  • Jd
    Энийг бичсэн сэтгүүлчийг бодоод өрөвдчилөө. Энэнд чинь ямар ч уялдаа холбоо алга. Хэрэгтэй зүйл ч алга байна. Сэтгүүлч юм бол ийм хачин гудамжныүг хэллэг ашиглахаа болиоч.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
    • Зочин
      iim yum bichij suugaa chamaig harin uruwdchluu tm mundag yum bol uuruu tseg hatgaach yum unshaad oilgoh chadwargui mal mine
      2014 оны 05 сарын 16
  • кк
    гоё кино байна лээ,гэхдээ жаахан хэтрүүлэгтэй,ёооё тэр дүфф Навчаа тоглосон байж лай болох вий л гэж сандарч суулаа
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • fan
    erdenetsetseg uneheer saihan haragdaj bha shuu amjilt...
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • taalagdsan
    Nadad lav taalagdsan daraagiin angiin huleelttei garsan.hun hunii harah nud, bodol uur uur bdag shde
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
    • Би
      Батцэцэг жүжигчин яагаад ийм кинонд тоголсийн болоо? Их мөнгө өгсийн болуу?
      2014 оны 07 сарын 19
  • Зочин
    Mongoliin amidral odoo iim l bga shdee.... tsag uye olson goy l kino bn lee. zorij ochij uzsen setgel hangalun bn
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • zaya
    minii uzswen hamgiiiiiiiin teneg kino .hairan tsag mungu.....
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    chadahgui baij olon yum yaridag humuus bh yuma niitlel ch oilgohgui amitan ingej helj bgaa hun uurinhuu tenegig l gaihaj bna gesn ug
    2014 оны 05 сарын 14
  • Зочин
    TAALAGDAAGUI EEE
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ENE KINOG IH L BOGINOHON SETGEJ HIISEN BNA LEE
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    harin ch sonirholtoi bna hewlel medeelel ene deer l ugee helehgui bol uur yun deer heleh we
    2014 оны 05 сарын 14
  • Зочин
    chi unshihgui bhgui yu buh medeellin heregsel iimerhuu yum bichih heregtei nadad bol taalagdaj bna
    2014 оны 05 сарын 14
  • iim l bn
    Ene kino vnen taalagdaagvi. Mongoliin kino iim bhim bol uragshlah bish ulam uhrah bolno. Jvjigchid ni ch gsen iim kinond toglohoosoo ichdeggvi yum.bhdaa. bi bol icheed ch toglohgvi. Hvmvvs neelt ni yum daa ged sanaa zowsondoo alga tashsan shv neeeereeeee
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
    • mgl
      mgl kino taalagdaxgui bol solongos sabangiin serialaa uzeed gertee suu,ooroo busdiig muuljshuumjlexees oor yu ch chadaxgui t1 boltoi.chamaas busad ni oilgood bayr xurgeed alga tashsan bj taaraa,xarin chi tednii dund 0 too bolood bj bjde xoorxii.
      2014 оны 05 сарын 16
  • sain bod
    Dahij iim yum bichvvl unshigchdaa l aldii shv. Ternii orond gol gsen tailbar hiiged sain zurag oruuluul nvd baysah yum daa huurhii
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      chi unshihgui bhgui yu buh medeellin heregsel iimerhuu yum bichih heregtei nadad bol taalagdaj bna
      2014 оны 05 сарын 14
  • fuck off
    Tanaih neg kino vcheed bitgii ingj uuriin setgegdleer olon yum bichij bgaach. Huwiin blog bwal tendee iim yumaa bichij bai. Olon niitiin tsahim huudas yum baij. Vzeh unshih ymar ch sonirholgvi bolgoh yumaa. Utgagvi yumaaaa.
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      harin ch sonirholtoi bna hewlel medeelel ene deer l ugee helehgui bol uur yun deer heleh we
      2014 оны 05 сарын 14
  • Зочин
    saihan huuhen shuu uindral teneg avgaigiin hajuud l deer anujingiin derged zurag shig l huuhen bna daa undral
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • zail
    t1 t1 yum l bichih yum heregtei yum hiilde
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      chadahgui baij olon yum yaridag humuus bh yuma niitlel ch oilgohgui amitan ingej helj bgaa hun uurinhuu tenegig l gaihaj bna gesn ug
      2014 оны 05 сарын 14
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025