Үзэгчдийг байлдан дагуулсан “Хэцүү анги”, “Тусгай салаа” уран бүтээлүүдээрээ МҮОНРТ энэ төрөлд туршлага, нөөц бололцоо хангалттай болохоо харуулж чадсан. Харин энэ удаад тэд анхны HD киногоо үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болсон байна.
Онцгой байдлын ерөнхий газар, МҮОНРТ-ийн хамтран бүтээсэн “Нарны жим” олон ангит уран сайхны кино тавдугаар сарын 19-ний 22.00 цагаас гарч эхлэх юм байна.

Киноны зохиолыг МҮОНТ-ийн сэтгүүлч, зохиолч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар залуу найруулагч Б.Гантулга ажиллажээ. Киноны гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон бол үзэгчдийн харахыг хүсдэг жүжигчид ч мөн “Нарны жим”-д нэгдсэн байна.
Батмөнх даян хааны дүрээр олны сэтгэлд хоногшсон жүжигчин, МУГЖ Ж.Сүххуяг онцгой байдлын албан хаагчийн дүрийг бүтээжээ. Өвөрмөц стил, хэв маягаараа залуусын дунд нэртэй реппер Gee мөн тун сонирхолтой дүрд тоглосон байна.
“Нарны жим”-д саатах мөчийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (7)