Ийм цол цаана чинь байна шүү. Хүндэт энэ алдрын эзэн нь хэн гээч? Удахгүй ВИП тоглолтоо хийх гэж байгаа “Камертон”-чууд Монгол улсын продюссерт мэхийж байгаа агшин энэ дээ.

Үнэхээр ч нэр нь гоёдохгүй энэ эрхэм урлагийн ертөнцөд хүндтэй нэгэн. “Камертон” хамтлагийн тоглолт болох гэж байгаатай зэрэгцэн ангаж цангасан фэнүүд нь “Камертон үзчихээд үхэх юмсан” гэж хүртэл яриа гаргаж байна.
Бөөн бөөн сюрприз барина гэж гоё амлалт өгөхгүй байсан ч тэд нэгэн зэрэг тайзнаа гарах нь өөрөө сюрприз билээ. Тус хамтлагийн үүсэл, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Камертон”-ы Л.Ган-Эрдэнийн төрсөн ах Л.Тайванбатад үнэнч фэнүүд нь ч бас мэхийн хүндлэл үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэх биз. Хэрвээ энэ хүн байгаагүй бол “Камертон” эс орших уу, үгүй юу. Түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй шүү дээ.
Б.УЯН
Сэтгэгдэл байхгүй байна