Та бидний сайн мэдэх барууны урлагийн суут бүтээлүүд та бидний огт мэдэхгүй байдлаар дахин амилсан байна. Доорх алдартай уран зургуудыг зарим нэг урлагийн хорхойтнууд, уран бүтээлчид өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр дахин орчин үед амилуулжээ.

Энэ санаа нь анх booooooom.com, Adobe нар хамтран зохион байгуулсан “Remake” төслөөс үүдэлтэй юм байна. Уг төслийн хүрээнд урлагийн сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулсан уран зургийг фото зургаар илэрхийлэх тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээний гол дүрэм нь бүх зураг photoshop болон ямар нэг зураг засварлах програм ашиглалгүйгээр зөвхөн зургий аппарат ашиглан өрсөлдөх байж.
Доор байгаа бүх зураг энэ тэмцээнд оролцсон бүтээлүүд биш юм. Зарим уран бүтээлчид зургийг яг байгаа чигээр нь дүрслэн бий болгож фото хальснаа буулгаж байсан бол зарим нь зургийн гол санааг ашиглан бага зэрэг өөрчлөлт оруулан зургийг нь авсан байна.

















Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна