“Taste of UB 2014” дахин болно
Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд “Taste of UB 2014”өдөрлөг зохион байгуулагдахаар боллоо. Өдөрлөгт Улаанбаатар хотын 40-50 шилдэг ресторан нэгэн дор цуглан өөрсдийн нэрийн хоолоор үйлчлэх гэж байна. “Taste of UB 2014” өдөрлөгийн зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, “Бэнкэл” ХХК, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын тогооч нарын холбоо ажиллаж байна.