Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололд “UB food Festival-2014" хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын шилдэг 40 ресторан гэр бүл, хамт олноороо зочилсон зочдод нэрийн хоолоо 1000-3000 төгрөгөөр борлуулна.
Мөн ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бар тендер шоу, хөгжөөнт тэмцээнтэй. Өдөрлөгөөр Улаанбаатар хотын шилдэг ресторан, кафе, нарийн боов, шингэн зүйлс үйлдвэрлэгчдийг сурталчлах зорилготой гэнэ.
Энэ удаагийн онцлох үзүүлбэр нь таван метрийн урттай, нэг метрийн өргөнтэй “Хангарьд” дүрстэй бялуу хийж, өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулах юм.

Сэтгэгдэл байхгүй байна