Олон нийтийн сүлжээ өнөөдөр хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод байгаа. Ялангуяа твиттер, фэйсбүүкт орон гэсэн орон зайг үүсгээгүй хүн тун цөөхөн. Алдар нэртэй хүмүүсийн хувьд твиттер дэх дагагчдынхаа тоогоор далдхан өрсөлдөх нь ч бий.
Тэгвэл твиттерт хамгийн олон дагагчтай арван хүний нийт дагагчийн тоо 420 гаруй саяд хүрчээ.
Твиттер дэх дагагчдынхаа тоогоор алдарт хөлбөмбөгч Криштиану Рональду аравдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд тэрээр 28.9 сая дагагчтай болжээ. Харин түүний өмнө ярилцлагын шоуны алдартай хөтлөгчдийн нэг Эллен Деженерес 30.3 сая дагагчтайгаар бичигдсэн байна.
Дуучин, жүжигчин Жастин Тимберлейк сая дагагчтайгаар наймдугаарт, 36.7 сая дагагчтай Рианна долдугаарт, поп гүнж Бритни Спирс 38.4 сая дагагчтайгаар зургадугаарт, дэндүү этгээд Лади Гага 41.7 саяар тавдугаарт, кантри дуучин Тэйлор Свифт 42.5 саяар дөрөвдүгээрт бичигджээ.
Хамгийн олон дагагчтай арван жиргээчийн дундах цорын ганц улстөрч, бас цорын ганц урлаг, спортын бус хүн нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама. Тэрээр 44.9 сая дагагчтайгаар гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
2007 оны дөрөвдүгээр сарын 29-нд бичсэн түүний анхны жиргээ нь тун сонирхолтой, “Иракийн дайн дуусахад ганцхан гарын үсэг зурах төдий зай л үлдсэн шиг санагдаж байна” гэжээ.
Жагсаалтын хоёрдугаарт залуу дуучин Жастин Бибер 53.4 сая дагагчтайгаар, тэргүүнд нь 55.3 сая дагагчтай дуучин Кэтти Перри бичигдсэн байна.
Сэтгэгдэл (3)