“Алсын удирдлага” Мельбурнд тодорлоо

Австрали болон Ази, Номхон далайн бүс нутагт ихээхэн нэр хүндтэй Мельбурний кино наадамд монгол уран бүтээл анх удаа оролцон, шалгарлаа. Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино тус наадамд шалгарч, энэ сарын 10, 12-нд Мельбурн хотноо уг бүтээлийг олон нийтэд үзүүлжээ. Арилжааны бус, андерграунд, артхаус чиглэлийн кинонуудын өрсөлдөх томоохон талбар болсон энэ наадмын үеэр “Алсын удирдлага”-ыг хоёр өдрийн турш 600 орчим хүн үзсэн аж.

Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол болон зөрчилдөөнийг харуулсан энэхүү кино австраличуудын сонирхлыг татжээ. Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамд тус тус оролцож, чамгүй амжилт үзүүлж байсан.

Мельбурний кино наадмын тухайд өнгөрсөн онд гэхэд 63 орны 320 орчим бүтээлийг олон нийтэд толилуулж байжээ.

Г.Бөртэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025