Rokit Bay-ийн Эцсийн зогсоол

Уран бүтээлчид маань хэсэг завсралсны эцэст үзэгчиддээ ээлж дараалан шинэ уран бүтээлээ дэлгэж бэлэг барьсаар байгаа билээ. Энэ удаад Beta энтертайнмент, Эрхэс студийн хамтын уран бүтээл болох "Эцсийн зогсоол "Э" цэг" уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.  Энэ бүтээл нь авто машины шулаан замын уралдаан буюу Drag-н төрлийг оруулсан Монголын анхны бүрэн хэмжээний кино гэдгээрээ бусад уран бүтээлээс онцлогтой юм байна.

Киноны зохиол, найруулагчаар Б.Ариунболд ажилласан. Гол дүрийг Дуучин Rokit bay буюу /Баярсайхан / бүтээсэн. Дүрээдэд М.Саранцэцэг /МУСТА/, Ш.Алтанцэцэг /МУСТА/, А.Энхбаяр /МУСТА/ болон жүжигчин Д.Батбаяр, Т. Энэрэл, Б.Ариунцэцэг,Б. Нямхүү, Ц.Гоодарь зэрэг чадварлаг залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

 

Н.Дарий

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025