Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилгаар Төрийн шагналт зураач С.Саранцацралт, “А Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар хамтран “Цонхон дээр суусан ялаа” төслийг нэг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Алдартай уртын дууны нэрийг “зээлдсэн” энэ цомог хүний амьдралын мөн чанарыг ойлгуулах зорилготой гэнэ.
Төслийн хүрээнд "А Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн залуу хөгжимчидтэй хамтран “Цонхон дээр суусан ялаа” цомог хэвлүүлэх бол Д,Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчдийг оролцуулан арт видео тоглолт хийх гэнэ. Түүнчлэн зураач С.Саранцацралт зөв амьдрах дорнын ёс суртахууныг өгүүлсэн үзэсгэлэн гаргаж, эцэст нь Д.Төрмөнхийн зохиол Ж.Сэнгэдорж найруулах жүжиг, кино бүтээхээр төлөвлөжээ.
Тус цомог хэвлэлтээс ирсэн учраас төслийн нээлтээ Бямба гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Хар сувд” хөлөг онгоц дээр хийхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна