Why not! Э.Одгэрэлийн энгэрийг цоолоход

Тэртээ 1989 оноос загварын тайзандаа одоог хүртэл үнэнч байж, загвар өмсөгч, топ модель хэмээх нэрийг өндөрт өргөж яваа энэ бүсгүйг Монголд танихгүй хүн үгүй. Өнөөдрийг хүртэл энэ хүний амьдрал домог мэт яригдсаар ирсэн.

“Одгэрэл зоогийн газар ороод нуруугаа хотойлгоод суучихна, аяга шаазан барихдаа хуруу гараа уян налархай гэгч нь хөдөлгөдөг”, “Шилмэл загвар” ХХК-ийн захирал Оюунцэцэг “Жинхэнэ загвар өмсөгч бол Э.Одгэрэл”, диеайнер Н.Соёлмаа залуу загвар өмсөгч охидод “Та нар Одгэрэл шиг бай л даа. Эмэгтэй хүний даруу хэрнээ цаагуураа залуу насаа гайхуулсан үзэсгэлэн гуа, бардам ихэмсэг төрхийг гарга: Хаа очиж Э.Одгэрэл насаа мэдрээд ч тэр үү, секси төрхийг төгс гаргаж чадаж байна” гэх мэтээр ярьцгаана.

Э.Одгэрэл загвар өмсөхийг зүгээр нэг гоё баглаа боодлоор өөрийгөө боож байгаад бусдын хөрөнгө болох хэрэгсэл утгаар ашиглаагүй. Хэдийгээр түүнийг олон эрчүүдтэй нэр холбодог ч хэнбугай ч хамт яваа дэл сул байдлыг нь ил гаргаж чадаагүй.

Загварын тайзанд хатан мэт оршиж, хэзээ ч, хаана ч биеэ сайхан авч явдаг энэ хатагтай охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн дүр билээ.

Сайхан байх гэдэг өөрөө асар их тэвчээр, хөдөлмөр. Нэг ч удаа үс нь сэгсийсэн хайш яаш байдалтай нь харж байгаагүй тэр бол жинхэнэ монгол бүсгүйн гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл. Загвар өмсөгч, топ модель гэдэг энэ алдар цолыг өндөрт өргөж насаараа мэргэжлийнхээ нэр хүндийн төлөө амьдарсан Э.Одгэрэлд яагаад Алтангадас өгч болохгүй байх билээ.

Тэр 3 жилийн дараа 50 нас хүрнэ. Э.Одгэрэл шиг ингэж ихэмсэг бардам, үнэ цэнтэй орших нэгэн загварын ертөнцөд байтугайд нь дахин тодрох амаргүй. Болсон болоогүй ганц дуу дуулаад од болдог, ганц нэвтрүүлэг хөтөлсөн болоод энгэрээ цоолдог, хэн нь ч мэдэгдэхгүй мисс хүүхэн төрийн ордонд Алтангадас гардаж болоод байхад бүх амьдралаа загварын ертөнцөд зориулсан, үе үеийнхний үлгэр дуурайл болж яваа мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэлд одоо бид хүндэтгэл үзүүлэх цаг болсон юм биш үү?

Б.Ундрал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • mongol bysgyi
    Ene xyyxend ter shagnaliig Elbegdorj olgox baix daa Solongost ajlaar yavaxdaa odgereliig zaxialaad byydal xool gariin menge beleg geed ylsiin menggi baaxab yrsen dee
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • jagaa
    demjij baina yagaad bolohgui gej.dunguj 10 duu duulaad tsol temdeg avaad bg garuudtai hartsuulval .uuruuruu emegteichuudiin goo saihan baihad mash ih nuluulj bgaa ,mundag emegtei.zagvar umsugch hunii baih eostoi formiig aldalgui ingej barina gedeg mash ih tevcheer hatuujil shuu.iim bain gedeg hunees mash ih tevcheer olon zuilsees tatgalzahad huregdeg.taniig hundelj yavdag shuu.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • nar
    Demjij bna uneheer hudulmurch saihan huuhen
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Bayar
    teneg hugshin yanhan. baliar hiimel haragddin. turj uheesei.
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ер нь сүүлийн үед эмэгтэйчүүд биеэ их сайхан авч явдаг болсон бна. би саяхан 64 тэй мөртлөө 45тай юм шиг л сайхан эгчтэй амралтанд танилцлаа. эгэл жирийн айл гэр эр нөхөр үр хүүхдээ хүмүүжүүлээд биеэ маш сайхан авч явдаг эмэгтэйчүүд зөндөө бна. манайхан хэт туйлшрах юмаа. хэн нэг олны танил хүн л байвал шагнал өг гэж байдаг энэ зөвүү? одгэрэл олон ангитай монгол кинод тоглосныг харахад жоохон хөндий хүйтэн сэтгэлтэй харагдсан бараг тоглох хэрэг байсан юмуу?
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Ганаа
    Чамайг дэмждэг шуу хэн ингэж 50 насандаа ийм сайхнаараа байгаан олон эмэгтэйн атаархал хор шарыг хургэж олон бусгуйчуудэд биеэ сайхан авч явж болдгийг харуулж байгаад баяр хургэе
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • shaazn
    turiin soyorholt Geisha
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • ZORIGOO
    BALAI AVGAIG MAGTAJ BHAA BOLIMOOR. ERCHUUD UURSDIINHUU EHNERIIG ILUUD UZEJ HAIRLAJ YAVTSGAAVAL DEER SHUU DEE
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин
    би гэрээ ямар ч айлаас илүү сайн цэвэрхэн байлгаад 50 нас хүрч бна. үүний минь төлөө надад бас шагнал өгөх ёстой гэхүү
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • 12369
    vietnam ya-d ajil hiihgui bie huraaj ilj taalahaas oor ajil hiigeeguin tolooo yu yantsaglagch... bayarlaj tenegtenee ha ha ha
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин
    дэмжиж байна, сайхан ч бүсгүй, авъяастай ч бүсгүй, өөрийгөө рекламдаж, нэр алдар хөөцөлдөн, шагнал авах гэж гүйдэггүй, даруухан, ажил мэргэжилдээ үнэн ч, загвар өмсөгч байх ажлыг хөгжлийн хувьд хоцронг, нүүдэлчин соёлтой монгол оронд жинэхэн утгаар нь харуулж, үлгэр дууриал болж чадсан шүү дээ. Дорно дахины мөрддөг өөрт ногдсон ажлаа л сайн төгс хийх гэдгийг харуулсан хүн.
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин
    дэмбэрэлтэй бол яах аргагүй явдалтай байж мөнгө төгрөг , байр, машин авсан нь яг үнэн шүү. за тэр одон медал гэдэг нь ч бүү мэдээ хэнд хэрэгтэй гэж?
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Odgerel
    Tanhimiin Dembrelees ehleed mun ch olniig jargaasan shuu dee ted nar marts shuu bailguide.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Odgerel olon jil deeguur bdag garuudiig jargaalaashdee tanhimiin Demrelees ehleed ...
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Odgerel
    Hechneen deeguur baidag garuudiig jargaasnii mini tuluu uguhud buruudahgui l bolovuu.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Юу яриа байна аа ийм юм гэж юу байсан юм өөрийнгөө л гоёж гоодхоос өөр энэ хүүхэнд юу хийсэн юм загвар өмсөж алхаал биз яршигдаа
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    нээрээ төрөөс шагнал авч байгаагүй юмуу, шагнал илүүдээл байгаам шиг байдаг өгөөч та нар
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Unen
    Үнэхээр үнэн шүү. 100 хувь дэмжиж байна.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Zuv
    Demjij bn. Soyliin terguunii ajiltan ch mun. Bardam avah hun mun
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • bi
    unen shuu. Nuguu altan gadsaar shagnagdaad baisan miss ohintoi zuirleh yum bish. Uuriigee ingej avch yavna gedeg uneheeriin baharhal shuu. Sanal neg baina.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025