"Goal.com" сайт өдгөө тоглож буй хөлбөмбөгчдийн олсон бүх орлогыг нэгтгээд дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчөөр Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналдуг нэрлэсэн байна.
Роналду 2013 онд Испанийн “Реал Мадрид” багтай 2018 он хүртэл гэрээ байгуулж, 105 сая еврогийн цалин авахаар болсон.
Тэрбээр “Armani'', “Неrbalife”, “Castrol Edge”, ‘Jack & Co”, “КFС” зэрэг брэндийг сурталчилж, сард 12 сая еврогийн ашиг олдогоос гадна “СR7” брэндийн хувцас загварын компанийг эзэмшдэг юм.
Үүнээс өмнө тус жагсаалтыг Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Дэвид Бекхэм тэргүүлж байсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна