БНСУ бол автомашин үйлдвэрлэлээр дэлхийд эхний 5-д ордог хүчирхэг улс. Манай оронд ч Солонгосын Хюндэй Киа зэрэг үйлдвэрийн машин их байдаг ба монголчууд тэднийг сайн мэднэ. Өөрсдөө машин үйлдвэрлэдэг болоод ч тэр үү хэдэн жилийн өмнө Сөүлийн гудамжаар гадаад орны машин үзэгдэх нь нүдний гэм байлаа.
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд гадаадаас машин импортлоход хатуу шаардлага маш өндөр татвар ноогдуулдаг байв. Тиймээс ч зөвхөн нилээд чинээлэг иргэд, компаниуд гадаад машин хэрэглэдэг байв.
Гэвч дэлхийн томоохон улсуудтай хийсэн чөлөөт худалдааны гэрээ мөн Дэлхийн худалдааны байгуулгын дүрэм ёсоор татвар ихээхэн буурч жирийн иргэд ч импортын машин хэрэглэх боломжтой болов. Тус оронд одоо гадаад машин худалдан авалт жилд 150 мянга гаруй болж урд оныхоос 20% ~ 30% өсөлттэй гарчээ.
Энэ оны эхний хагасын байдлаар Германы алдарт BMW компани нийт зах зээлийн 23%-г эзэлж байна. Түүний араас мөн л Германы акулууд болох Volkswagen (20.6%) Mercedes benz (19.6%) компани орж байгаа ажээ. BMW-н хүчирхэгжилтэнд 2013~2014 оны улиралд гарсан 520d sedan загвар их нөлөөлжээ. Уг загвар нь шатахуун бага зарцуулдаг мотортой тансаг хэрэглээний бүхий л шаардлагыг хангасан машин аж. Ийнхүү дэлхийд автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэх зорилт тавьсан тус орны иргэд жилээс жилд гадаадын машинд дурлах болсон нь шинжээчдийн гайхшралыг төрүүлж байна. Уная гэвэл BMW гэдэг дээ...
А.Амка
Сэтгэгдэл байхгүй байна