Ким Кардашьян өөрийнхөө сэлфи зурагнуудаар “Kim Кardashian Selfish” ном гаргахаар болсон байна. Энэхүү ном нь ирэх оны дөрөвдүгээр сард худалдаанд гарах бөгөөд нэг бүрийн үнэ нь 20 орчим ам.доллар байх гэнэ.
Тэрээр саяхан Тайландад амрах үеэрээ ойролцоогоор 1200 сэлфи зураг авчээ.
Саяхан Кане Уэст, Ким Кардашьян нарын хуримынхаа тангарагийг өргөсний дараа үнсэлцэж буй зураг 2.14 сая лайк цуглуулж, инстаграмын шинэ дээд амжилтыг тогтоосон юм.
Сонирхуулахад, түүний “Kim Kardashian: Hollywood” тоглоом өдөрт 700 мянган долларын орлого олдог бөгөөд одоогийн төвшин нь хэвээр байвал эхний жилийн орлого нь 200 сая долларт хүрч магадгүй гэнэ.
Сэтгэгдэл (2)