Дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утсыг Лондоны шинжлэх ухааны музейд дэлгэжээ. Өнгөрсөн бямба гаригт ухаалаг гар утас мэндэлсний 20 жилийн ой тохиосон аж. Эл утсыг IВМ компани 1994 оны наймдугаар сарын 16-нд зөвхөн АНУ-д 50 мянган хувь борлуулжээ. Ухаалаг утасны өвөг эцэг нь хагас кг жинтэй, 23 см урт, мэдрэгч бүхий LСD дэлгэцтэй, нэг мегабайтын рамтай, цахим шуудан илгээх боломжтой, компьютерийн программуудтай, факсын машинд холбогд дог шидтэй гэнэ. Хэдийгээр эл утас техник технологийн хөгжилд шинэ зүйл байсан боловч тэр үед утасгүй интернэт байгаагүйн дээр, 900 ам.долларын үнэтэй, зайгаа нэг цаг л барьдаг байсан учир хоёр жилийн дараа үйлдвэрлэхээ больжээ.
Сэтгэгдэл байхгүй байна