Канадын дуучин Селин Дион хорт хавдартай нөхрөө асрахаар карьераа орхих болжээ. Өдгөө 46 настай дуучин Азид хийх аялан тоглолт болон шоу бизнесийн бүх уулзалт, гэрээ хэлэлцээрээ цуцалсан байна.
Түүний нөхөр 72 настай Ангелил улаан хоолойн хорт хавдрын хагалгаанд орсноос хойш түүний гэр бүл хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа билээ. Селин Дион “Би тэсвэр тэвчээр, эрч хүчээ нөхрөө асарч сувилж, эдгээхэд зориулмаар байна. Одоо нөхөр хүүхэдтэйгээ хамт байх цаг хугацаа маш чухал" байна гэжээ.
Сэтгэгдэл (3)