”Samsung” металл хүрээтэй шинэ утсаа танилцууллаа

Өмнөд Солонгосын “Samsung” компани өөрийн нэрийн хуудас болсон Galaху-гийн цуврал загваруудаасаа бага зэрэг жижиг бөгөөд нимгэн, гэхдээ металл хүрээтэй шинэ ухаалаг утас танилцууллаа.

Цоо шинэ дизайны шийдэлтэй хэмээн тайлбарлаад буй энэхүү утсаа тус компанийнхан Galaху Alpha хэмээн нэрлэжээ. Хуванцар гэртэй утас үйлдвэрлэдгээрээ багагүй шүүмжлүүлж ирсэн тус компанийн хувьд металл хүрээ нь цоо шинэ өөрчлөлт болж байгаа юм.

Galaху Alpha ухаалаг утас 7.4 инчийн дэлгэцтэй, сүүлийн үеийн бусад загвараасаа арай бага буюу 12 мегапикселийн камертай, 6.7 мм зузаан, харьцангуй хөнгөн буюу 114 гр жинтэй юм байна. Үнэ болон худалдаанд гаргах өдрийг хараахан зарлаагүй байгаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025