• Нийслэлийн  төсвийн  хөрөнгө  оруулалтыг  юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төсвийг хэлэлцэж байна. Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ. 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор мянга гаруй иргэн санал өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг нийслэлийн иргэд хүсчээ
    Үүнд,
    1.Гэр хороололын дахин төлөвлөлт
    2.Нийтийн эзэмшлийн зам , талбайн тохижилт
    3.Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
    4.Авто зам барих, засварлах
    5.Гэр хороололын айл өрхийн цахилгаан хангамж
    6.Нийтийн тээвэр
    7.Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
    8.Үерийн хамгаалалтын барилга
    9.Сургууль, цэцэрлэгийн барилга
    10.Тоглоомын талбай
    11.Үерийн хамгаалалтын далан
    12.Ус түгээх байр
    13.Гэрэлтүүлэг, камержуулалтт
    14.Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт
    Эмнэлэгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сэржмядаг охиныг Замын Үүдийн дулааны шугамын худгуудаар хайжээ

    Сэржмядаг охиныг Замын Үүдийн дулааны шугамын худгуудаар хайжээ

    Сэржмядаг охиныг Замын Үүдийн дулааны шугамын худгуудаар хайжээ
    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсноос хойш 26 хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч одоо болтол сураг чимээгүй хэвээр байна.
    Эрлийн ажиллагаа 12 сарын 2-ны 21:41 цагт эхэлсэн байдаг бөгөөд энэ сарын 23-нд Замын үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр Замын Үүд сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч мөн л үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрлийг үргэлжлүүлж байгааг эх сурвалж мэдээлэв.
  • Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо

    Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо

    Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо

    Чехийн ЭСЯ-наас визний цагийг интернэтээр биш утсаар авахаар болсон байна.
    Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлжээ. Визапойнт системийг нийт 37 оронд хаажээ.
    Тухайн системийг нэвтрүүлснээр виз мэдүүлэгчдэд мэдээлэл ил тод болох аж. Мөн визийн мэдүүлгийн үеэр бий болдог авлига хээл хахуулийг тэглэж байгаа гэнэ.

  • Шигшээ багийн тамирчид маргааш Индонезийг зорино

    Шигшээ багийн тамирчид маргааш Индонезийг зорино

    Шигшээ багийн тамирчид маргааш Индонезийг зорино
    Индонез улсад арванхоёрдугаар сарын 02-06-нд болох ’Цунами цом’ тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр Мьянмарын 23 хүртэлх насны багийг 2:1-ээр хожлоо.Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгон Монголын шигшээгийн залуус Мьянмар улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордсон Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийнхан өчигдар Мьянмарын 23 хүртэлх насны багийг 2:1-ээр хожжээ. Тэд өнгөрсөн баасан гаригт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан минутад гоол алдан 2:1-ээр хожигдоод байсан юм. Эрс тэрс уур амьсгалтай эх орноосоо халуун дулаан газарт очиж хоёр тоглолт хийн, бэлтгэлээ базаасан Монголын үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино. Монголын хөлбөмбөгчид ирэх сарын 2-нд Кыргызстан, 4-нд Индонез, 6-нд Бруней улсын багуудтай тоглох хуваарьтай байгаа аж
  • Нийтийн эзэмшлийн талбайд нүүрс зарахыг хоригложээ

    Нийтийн эзэмшлийн талбайд нүүрс зарахыг хоригложээ

    Нийтийн эзэмшлийн талбайд нүүрс зарахыг хоригложээ
    Cүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт авто зам дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй газруудад дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу шалгалт явууллаа.
    Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, 9, 11-16 дугаар хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран шалгалтыг явуулж, зөрчилтэй 50 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага тавин ажиллаж байна.
    Мөн шаардлага хангасан түлээ, нүүрсний цэгүүдтэй Хамтран ажиллах гэрээ байгуулахаар 9, 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдтэй Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга болон хариуцсан мэргэжилтэн, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, цагдаа нарын хамтарсан уулзалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж болон хамтран ажиллах гэрээний танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг авч эхлээд байна
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025