Гурван ангит концерт 11 сая төгрөгийн шагнал хүртжээ
2017/11/28

2017 онд том хэлбэрийн бүтээл туурвисан хoгжмийн зохиолч­дын бүтээлийг улсын санд худалдаж авах ёслол Улсын филармо­нид өчигдөр боллоо. Засгийн газрын журмын дагуу шилдэг бүтээл шалгаруулах комисс ажиллаж гаргасан дүгнэлтийг үндэслэн таван хөгжмийн зохиолчид 39 сая төгрөг олгосон байна.“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт”-оор тэр­гүүн байрт тодорсон хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат 11, “Үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл”-ээр хоёрдугаар байр эзэлсэн Төрийн шагналт С.Соронзонболд ес, “Оршихуйн үнэн” симфони чуулбараар удаах байрт орсон Б.Энхбаяр найм, “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор дараагийн байрт тодорсон Д.Цогтсайхан 6.5, “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл”-ээр тавдугаар байрт шалгарсан Д.Ариунболд 4.5 сая төгрөг гардаж авлаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин