Харүмафүжи Д.Бямбадоржид хариуцлага тооцох асуудлыг хойшлуулжээ
2017/11/28

Өнгөрсөн сарын 25-нд Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон асуудалд холбогдоод буй мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид хариуцлага тооцох эсэх асуудлаар хуралдсан Японы Сумогийн холбооны Ёкозүна нарын асуудал эрхэлсэн хорооны гишүүд шийдвэр гаргахаа түр хойшлууллаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
Ёкозүна нарын асуудал эрхэлсэн хорооны гишүүд энэ оны сүүлчийн башё дууссанаас нэг хоногийн дараа буюу өчигдөр орой хуралдсан байна.

Хуралдааны дараа тус хорооны тэргүүн Масато Китамүра сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Их аварга хүн ийм хэрэг хийнэ гэдэг байж боломгүй хэрэг. Энэ бол шийтгэлгүй өнгөрөх хэрэг биш” гэжээ. Түүний ярьснаар, тус хорооны гишүүдийн зарим нь Харүмафүжи Д.Бямбадоржид хатуу шийтгэл ногдуулахыг шаарджээ.

Гэхдээ тэрбээр “Энэ хэргийг цагдаа нар болон Сумогийн холбооны ажлын хэсэг мөрдөн шалгаж буй учир бид шийдвэр гаргахаа хойшлууллаа. Бодит баримтууд нотлогдохоос өмнө ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй” гэжээ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин