“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д ашиг сонирхлын зөрчилтэй этгээд томилогдох гэж байжээ
2017/11/27

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Сүхбаатар салбарт томилогдохоор нэр дэвшсэн иргэн Г-гийн хамаарал бүхий этгээд нь тухайн байгууллагад ажилладаг бөгөөд Г нь тухайн албан тушаалд томилогдсоноор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хориглолт зөрчигдөхөөр байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хариу мэдэгдсэн тухай АТГ-аас мэдээллээ. 

2017 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 955  этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 805 этгээдийн мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Завхан аймгаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг нь бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин