Азийн хөлбөмбөгийн холбооны ”С” ангиллын дасгалжуулагчийг дотооддоо бэлддэг сургана
2017/11/28

Азийн Хөлбөмбөгийн Холбооны болон Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Квак Ка Мин Монголд айлчилж МХБХ-ны техникийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Квак Ка Мин тус айлчлалаараа МХБХ-ны Техникийн хэлтсийн бүтэц, үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй дасгалжуулагчдын боловсролд чиглэсэн уулзалт, сургалтыг хийлээ.

 Энэ  үеэр Квак За Мин өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” ангиллын сургалтын эхний хэсэгт суусан дасгалжуулагчидтай тусгайлан уулзав.  Учир нь ирэх оноос АХБХ-ны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг тухайн салбар холбоо бие даан зохион байгуулдаг болно. Тиймээс 2018 оны гуравдугаар сард болох АХБХ-ны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг энэ жил “А” ангиллын сургалтад суусан шилдэг оролцогчид, Ка Мины заавар дор удирдан явуулах юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин