“Гоёл 2018”-ын ТОП модель 10 сая төгрөгийн эзэн болно


  Загварын ертөнцийнхний шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадам өчигдөр эхэлсэн. Тус наадамд 100 гаруй загвар өмсөгч оролцохоор бүртгүүлснээс 50 гаруй нь  шигшигджээ. Дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж гэсэн төрлөөр урласан хувцсаараа өрсөлдөж байна.  “Гоёл 2018” наадмын гала тоглолт, топ моделийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 29-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй. Учир нь топ моделийн шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм. Энэ жилийн топ моделийн шагнал 10 сая төгрөг гэнэ. Тэгэхээр энэ жилийн топоор  хэн тодрох нь  олны анхаарлыг илүү татах нь ээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025