Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсноос хойш 26 хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч одоо болтол сураг чимээгүй хэвээр байна.
Эрлийн ажиллагаа 12 сарын 2-ны 21:41 цагт эхэлсэн байдаг бөгөөд энэ сарын 23-нд Замын үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр Замын Үүд сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч мөн л үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрлийг үргэлжлүүлж байгааг эх сурвалж мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна