Шигшээ багийн тамирчид маргааш Индонезийг зорино
Индонез улсад арванхоёрдугаар сарын 02-06-нд болох 'Цунами цом' тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр Мьянмарын 23 хүртэлх насны багийг 2:1-ээр хожлоо.Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгон Монголын шигшээгийн залуус Мьянмар улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордсон Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийнхан өчигдар Мьянмарын 23 хүртэлх насны багийг 2:1-ээр хожжээ. Тэд өнгөрсөн баасан гаригт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан минутад гоол алдан 2:1-ээр хожигдоод байсан юм. Эрс тэрс уур амьсгалтай эх орноосоо халуун дулаан газарт очиж хоёр тоглолт хийн, бэлтгэлээ базаасан Монголын үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино. Монголын хөлбөмбөгчид ирэх сарын 2-нд Кыргызстан, 4-нд Индонез, 6-нд Бруней улсын багуудтай тоглох хуваарьтай байгаа аж
Сэтгэгдэл байхгүй байна