Д.Дагвадорж Д.Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх биш хэмээн гүтгэжээ
2017/11/29

Асашёрюү Д.Дагвадорж саявтархан фэйсбүүк хуудсаараа дамжуулан Д.Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх биш гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тодруулбал тэрбээр, "Батбаяр хувийн хувийн хөрөнгө оруулалтын шугамаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага байгаа? Хувийн ажилдаа Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой? Батбаяр Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү? Аль эсвэл албаар ийм нэрийн хуудас хийгээд энд тэнд очоод Ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн чанартай зүйл хийгээд яваад байна уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга анхааралдаа аваарай!" хэмээн бичсэн байдаг.



Тэгвэл Асашёрюү Д.Дагвадоржийн олон нийтэд хүргэсэн энэхүү мэдээлэл нь  ташаа мэдээлэл бөгөөд Д.Кёкүшюзан Батбаяр луу дайрсан ээлжит гүтгэлэг бололтой. Учир нь Д.Кёкүшюзан Батбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг нь үнэн юм байна.

Асашёрюү Д.Дагвадоржийн тухайд өмнө нь Д.Батбаярыг японд очиж монгол бөхчүүдийнхээ дунд яс хаяж байна гэх мэдээллийг анхлан тараасан байдаг. Гэвч болсон үйл явдлын талаар Д.Батбаяр, “Японы мэргэжлийн хүмүүс ярилцаад намайг монголын сүмочдын анхдагч, Хакүхо, Харүмафүжи зэрэг бөхчүүдийг сүмод оруулж ирсэн, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч гэдэг утгаар нь “Та энэ хоёр бөхийг уулзуулж эвлрүүлж өгөөч ээ. Тэгвэл энэ асуудал зогсчих юм байна. Үүнийг зохион байгуулах боломж байна уу” гэдэг саналыг надад тавьсан. Уг саналыг сонсоод хоёр бөхтэй холбоотой асуудлыг эв зүйгээр нь зохицуулж өгье гэж бодсон. Зодсон, зодуулсан нь ч адилхан Монгол учраас би аль нэгийнх нь талд орохгүй. Би японы талд ч орохгүй. Тэнд юу болсон бэ гэхээр хоёр монгол адилхан ууж, идсэн. Асуудал нь хүндрээд хоорондоо зодолдсон. Ийм л зүйл болсон. Тэртээ тэргүй энэ асуудал бидний хүрээнээс халиад японы сүмо бөхийн холбооны мэдэх асуудал болчихоод байна” гэх зүйлийг хэвлэлд ярьсан юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (8)

  • Зочин
    Батбаяр Дагвадоржоос илүү ухаантай шүү дээ.
    2017 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн
    Энэ зөвлөх хийхээр боловсролтой хүн үү, Монгол Улсын Ерөнхийлөгч нь ийм зөвлөхтэй байх гэж өөр боловсролтой хүн олдохгүй байна уу, Төр өрөндөө баригдлаал гэх юм зүгээр энэ мэт цалин аваад суудаг хүмүүсээ цөөлүүл яасан юм, Ард түмэн харж байгаа шүү,
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • өыббө
    Монголчууд угаасаа л ийм хог шаарнууд бсншдээ Тэмка Жамух гээд л эхлэнэ. ккк
    2017 оны 11 сарын 29
  • ganaa
    tiishdee vnen vnen, zawaan hervvl hiij ywah shan bgan bhda er hvnii shinjgvi
    2017 оны 11 сарын 29
  • ха ха ха
    ЗӨВЛӨХ ГЭНЭЭ. ТЭНЭГҮҮД БИЕ БИЕНДЭЭ ЗӨВЛӨДӨГ БОЛОЛТОЙ
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин
    Өдөр бүр эрчүүдийн хэрүүл сонсох гутамшиг юм аа. Дагвадорж-Батбаяр, Хурц-Нямдорж, Хурц-Батзандан, Хурц-Лу. Болд , З Энхболд-Ч. Хүрэлбаатар, Зарим 1 нь бүүр олон сувгаар зэрэг зэрэг. Яасан ч ууртай яасан омогтой хонзонтой юм . МロОНГОЛ ЭРЧҮҮД хэзээ ийм байсан юм. Та нар минь ухаараач та бүгдийг бид бүгдийг дотроос нь хагалган бутаргах гээд байна ш дээ ГАДААД нөхдүүд чинь
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • өыббө
      Монголчууд угаасаа л ийм хог шаарнууд бсншдээ Тэмка Жамух гээд л эхлэнэ. ккк
      2017 оны 11 сарын 29
  • зочин
    Давгадорж Эр хүн шиг байж, Аварга хүн шиг Зангарагтай байл дөө, Дандаа Эм хүн шиг Тулга тойрсон хэрүүл хийж Нэр хүндээ унагаах ямар шаардлага байнаа,
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • ganaa
      tiishdee vnen vnen, zawaan hervvl hiij ywah shan bgan bhda er hvnii shinjgvi
      2017 оны 11 сарын 29
  • Зочин
    Удахгүй энэ хоёр зодолдох нь дээ... Хэрэлдэж, зодолдож хэмлэлдээд л бай, бүгд муухай харагдана....
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
Сонин хачин