Нийтийн эзэмшлийн талбайд нүүрс зарахыг хоригложээ
Cүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт авто зам дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй газруудад дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу шалгалт явууллаа.
Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, 9, 11-16 дугаар хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран шалгалтыг явуулж, зөрчилтэй 50 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага тавин ажиллаж байна.
Мөн шаардлага хангасан түлээ, нүүрсний цэгүүдтэй Хамтран ажиллах гэрээ байгуулахаар 9, 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдтэй Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга болон хариуцсан мэргэжилтэн, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, цагдаа нарын хамтарсан уулзалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж болон хамтран ажиллах гэрээний танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг авч эхлээд байна
Сэтгэгдэл байхгүй байна