Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд нүүрс олголоо
2017/11/28

"Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 3 дугаар баазын удирдлагууд өнөөдөр ажилчдынхаа   нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд жолооч, шалгагч, тэрэг угаагч, засварчин, инженер техникийн ажилтан нийт  14 хүнд  тус бүрт нь 20 шуудай нүүрс олголоо. Өвлийн улирлыг өнтэй давахад ажилчиддаа туслах зорилгоор  өгч буй нүүрсийг гэр хороололд амьдардаг ажилчдад олгосон. Арга хэмжээний үеэр 3 дугаар баазын дарга Д.Сүхбат ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн  захирал Г.Төмөрбаатар, захиргаанд талархаж байгаагаа илэрхийлэв.

Өмнө нь ч нэгтгэлийн “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2017 оны 11-р сарын 03-ны өдөр бааз тус бүрийн 10 гишүүнийг сонгон авч нийт 30 өрхөд нүүрс олгосон юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин