•  Импортоор авах малын тэжээл, үрийн буудайг НӨАТ-аас чөлөөлнө

    Импортоор авах малын тэжээл, үрийн буудайг НӨАТ-аас чөлөөлнө


    Импортоор авах малын тэжээл, үрийн буудайг НӨАТ-аас чөлөөлнө
    УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
    Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 223 мянган тонн үр, тариа, үүнээс 216,2 мянган тонн улаанбуудай, 113,9 мянган тонн төмс, 75,8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэгчид 120 мянган тонн буудай нийлүүлжээ. Мөн тариалан бүхий аж хуй нэгж, иргэд 390 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 онд тарилалтад 60 мянган орчим тонн үрийн буудай шаардагдах аж. Өмнөх жилүүдэд өвс, тэжээлийг манай улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан. Харин энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдах төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай болжээ. Уг хууль энэ оны 12 дугаар сарын 04-нөөс 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх юм.
  • Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ
    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн тухай мэдээллийг албаны эх сурвалжууд баталлаа. Түүнийг өчигдөр орой гэрээс нь баривчилсан байна. Өнгөрсөн хавар УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Монголбанкийг шалгаж, нэлээдгүй ”но” илрүүлсэн тухай мэдээлж байсан. Тиймээс тухайн үед төв банкийг удирдаж байсан хүнийг зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн хэлж байв. Улмаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгааг өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн байдаг. Тэгвэл Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлаар ийнхүү Н.Золжаргалыг баривчилсан байна.
  • “Би сэргийлж чадна. Харин та” уриан дор тэмдэглэнэ

    “Би сэргийлж чадна. Харин та” уриан дор тэмдэглэнэ

    “Би сэргийлж чадна. Харин та” уриан дор тэмдэглэнэ
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд энэ өдрийг ”Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ. Арга хэмжээний хүрээнд кино театрууд өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий богино хэмжээний видеог эхлэхийн өмнө үзүүлэхээр болсон байна. 2017 оны 11-р сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
  • Монголд нисдэг тэрэг нийлүүлэх талаар судлана

    Монголд нисдэг тэрэг нийлүүлэх талаар судлана

    Монголд нисдэг тэрэг нийлүүлэх талаар судлана
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фредэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фредэрик, “Тиссеран” нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён Марк Ларив, гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. БНФУ-ын Софема, Дэсотэл группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм. Ямартай ч энэ айлчлалын дүнд Онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаанд нь хамгийн ихээр хэрэг болдог өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох эхний алхам тавигдаж байна.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025