Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн тухай мэдээллийг албаны эх сурвалжууд баталлаа. Түүнийг өчигдөр орой гэрээс нь баривчилсан байна. Өнгөрсөн хавар УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Монголбанкийг шалгаж, нэлээдгүй "но" илрүүлсэн тухай мэдээлж байсан. Тиймээс тухайн үед төв банкийг удирдаж байсан хүнийг зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн хэлж байв. Улмаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгааг өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн байдаг. Тэгвэл Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлаар ийнхүү Н.Золжаргалыг баривчилсан байна. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025