Нийслэлийн тээврийн газраас иргэдийн хүсэлтийн дагуу хамгийн их ачаалал үүсдэг оройн цаг буюу 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дунджаар 90 гаруй тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчлүүлэхээр болжээ. Эдгээр нэмэгдэл автобусууд дараах чиглэлд
Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
Ч:47 “Орбит -Ард кино театр”,
Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”, явахаар болсон байна.
Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр-Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.
Сэтгэгдэл (1)