Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг зарим компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр адууны мах авах хүсэлт, захиалга ирүүлж буй улс орнууд байгаа учраас энэ жилийн квотыг нэмэгдүүлж өгөхийг үйлдвэрлэгчид хүсчээ. Тэгвэл өнөөдөр болсон Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар 2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг тогтоолоо.
Үхрийн мах 27900, адууны мах 33600 тн-ыг, харин хонь, ямааны мах экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар болжээ. Мөн энэ онд экспортлох адууны махны хэмжээг 10 мянган тн-оор нэмэгдүүлэхээр хурлаас шийдвэрлэсэн аж. Хуралдааны үеэр мах, махан бүтээгдэхүүн экспортлоход мэргэжлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээ бий болгох үйлдвэрлэгчдийн саналыг хэлэлцсэн байна. Мөн хурлаар хүнсний улаан буудай 225 мянга, үрийн улаанбуудай 10 мянган 4218 тн хуурай сүү импортлохоор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна