Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд ”Дэлхийн цом”-д оролцоно
2017/11/28

ОХУ-ын Чебоксар хотод арванхоёрдугаар сарын 1-2-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн болно. 16 дахь удаагаа  зохиогдож байгаа тус тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.  “Дэлхийн цом”-ын тэмцээний сугалаагаар манай эмэгтэйчүүдийн шигшээ баг “Дэлхийн цом”-ын зургаан удаагийн аварга БНХАУ болон Азербайжан, дэлхийн аварга Юлия Ткач тэргүүтэй Украйны шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин Дэлхийн цомын найман түрүүг авсан япон, нэг удаагийн аварга АНУ, зохион байгуулагч орон ОХУ, Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдсан байна. Энэ тэмцээнд оролцохоор өнгөрсөн долоо хоногт Польшид болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон  эмэгтэйчүүдийн шигшээ баг  Чебоксарыг зорьжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Tomchuudaas n yavaagui um bhdaa
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
Сонин хачин