“Миний ээж хөөрхөн” тоглолт “UB PALACE”-ыг дүүргэлээ
2018/05/04
Цаг үе бүхэнд түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, нэг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, дуучид гэж байдаг. Алтан үеийн нийтийн дууны ноён оргилыг нэрлэвэл алдарт П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Д.Банзрагч гээд л цааш хөвөрнө. Өнөө цагт дээрх дуучдын залгамж халаа болсон олон сайхан дуучид бий. Тэдний үргэлжлэл болж орчин үеийн нийтийг дууны өнгө төрхийг гэр бүлээрээ үлгэрлэн авч яваа СТА Э.Төрмандах буюу түүний гэргий О.Гансувд нар.