Хийн буугаар цонхоор буудаж байгаа аав, охин хоёрын бичлэгтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн билээ. Эл бичлэгт хийн буугаар буудсан охин Voice Mongolia шоуны шилдэг оролцогч Ц.Энгүүн байсан бөгөөд тэрбээр өчигдөр орой аавынхаа хамт энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйлаа.
Ц.ЭНГҮҮН
-Аавтайгаа хийн буугаар буудаж үзэж байгаа бидний бичлэг хүмүүсийг их бухимдуулж, эмзэглүүлжээ. Би хүн гэмтээх, эсвэл галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатай хийгээгүй. Энэ байдалдаа үнэхээр их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай.
ЭНГҮҮНИЙ ААВ
-Энэ буу кинонд ашигладаг, хүн, амьтан гэмтээхгүй, тийм буу байсан. Гэхдээ аав хүний хувьд охиноо ийм асуудалд оруулсандаа үнэхээр их харамсаж байна. Та бүхнээс уучлалт гуйж байна.
Сэтгэгдэл (12)