Таван хүүхдийн ээж, ”Misses mom” С.Буянзаяа

Дархан-Уул аймагт "MISSES MOM 2018" уралдаан болжээ. Уралдаанд таван хүүхдийн ээж С.Буянзаяа түрүүлсэн байна.

Содхүүгийн Буянзаяа  нь 31 настай. Ам бүл 7. Нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч, багш мэргэжилтэй. Хууль зүйн ухааны докторант. Цэргийн мэргэжлийн шүхэрчин. Спортын мастер.

Тэрбээр өөрийн бие даан гаргасан 7 ном, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, хэвлүүлсэн 20 гаруй бүтээлтэй, нийгэм, хүмүүнлэгийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй чадварлаг бүсгүй аж.

Б.БИЛЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    Сайхан бүсгүйн гэр бүлд нь аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе. Өндөр боловсролтой ажилсаг үлгэр дууриалалтай эмэгтэй байна. Бахархаж байна.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025