Жүжигчин Г.Эрдэнэбилэг өөрийн бие даасан гурав дахь бүтээл болох “Яллагч" хэмээх шинэ киноныхоо нээлтийг тавдугаар сарын 3-ны өдөр “Corporate Convention Center”-т хийлээ. Тус бүтээлийг ОХУ-д хоёр жилийн өмнө буюу 2016 онд болсон харгис явдлаас сэдэвлэн хийжээ. Тухайн үедээ нийгэмд цочроо өгч байсан үйл явдлаас сэдэвлэсэн уг бүтээлд одоогийн Монголын нийгэмд тулгамдаж байгаа, болж бүтэхгүй бүх зүйлийг тодотгон, зөв мессеж өгөхийг уран бүтээлчид зорьжээ. Кино үзэгчдэд хэр таалагдсаныг сэтгэл хөдлөл, догдлол, уулга алдалт, зарим хүмүүсийн нүдэнд бүрэлзэх нулимсаас харж болохоор байлаа.
Киноны эсрэг дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, харин киноны гол дүр болох Сүүнтэргэл охины дүрд УДБЭТ-ын гоцлол балетчин Г.Маргад-Эрдэнэ, туслах дүрүүдэд жүжигчин Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тоглосон юм.
Шинэ бүтээлийн үзэгчид хамгийн түрүүнд хүүхдүүддээ анхаарал хандуулах, ялангуяа охидоо хайрлах нандин хайр, ухаарлыг ойлгон тунгааснаа хуваалцаж байв. Киноны сэдэв, сэдэл цаг үеэ олсон, нийгэмд хандсан зөв агуулга, сануулга болсон гэдэгтэй дийлэнх нь санал нэгдэж байв.
"Яллагч" киноны нээлтэд хүрэлцэн ирсэн зочдыг сонирхуулъя.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (1)