Кремльд гялалзсан монгол хатагтай
2018/05/08

Холливудын жүжигчин Стивен Сигал Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай эрхэм анд нөхрийн харилцаатай гэгддэг. Тиймдээ ч дахин зургаан жил их гүрнийг удирдахаар сонгогдсон ноён Путин тангаргийн баяртаа нэрт жүжигчнийг гэргийн хамт урьжээ.

Оросын хэвлэлд мэдээлсэнчлэн Кремлийн хаалгаар хамгийн түрүүнд эртлэн орсон зочдын нэг Сигал эхнэр Б.Эрдэнэтуяагийн хамт тэргүүн эгнээнд зогсож харагдсан юм. Холливудад мандаж явсан жүжигчний “ар тал” гэдэг утгаараа хатагтай Эрдэнэтуяа дэлхийн урлаг, соёлын хүрээний олон арга хэмжээнд очиж явсан. Тэр бүртээ монгол үндэсний дээлээрээ хичээнгүйлэн гоёдог жинхэнэ монгол хатагтай. Энэ удаад ч алдарт Кремлийн ордонд нар мэт гийгүүлсэн алтан шаргал дээлээр гоёж очжээ.

Тангаргийн ёслолд уригдсан 5000 зочдын тоонд багтсан Б.Эрдэнэтуяа энэ тухайгаа сошиал хуудсандаа ийн бичжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Маш сайхан харагдаж байна.
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin
    Uuruu uuruugii l bichuuleed bhaas haanhiin yamar hevlel bicheed bgaa ni.
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    zugeer l neg gadnin hogshin huntei suusan jiriin n neg l mongol emegtei yuniih n hatagtai bh ve iim utgagui yum bichhee bolioch ymah bolovsrolgui setguulch ner zuugch salbadai naraa
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
Сонин хачин