Нүүрээ юунд нууна вэ, Амгаа
2018/05/10

Хүсэмжит сайхан залуусын нэг гэгддэг жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар сошиал сүлжээнд чамгүй идэвхтэй нэгэн. Хувийн амьдралаа ч нэг их нууж хаагаад байдаггүй нээлттэй төрлийн хүн. Сэтгэлээ нээж сонгосон бүсгүй нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд Яргуйн дүрээр тодорсон ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа гэж байгаа. Халуухан хайрандаа шатаж яваа залуу хосууд үнсэлцэж буй зургаа ч Инстаграмд оруулахаас татгалздаггүй.

Сошиал сүлжээнд ийм нэгэн нээлттэй залуу харин бодит амьдрал дээр арай өөр хүн бололтой. Саяхны нэгэн арга хэмжээнд ирэхдээ гэрэл зурагчдын дурангаас зугтан дүрвэж, нүүр буруулан, танигдахгүй байх бүх аргыг эрэлхийлсэн юм. Үеийн залуус нь ёслолын хувцсаар дэгжирхсэн байхыг хараад энгийн, чөлөөт хувцаслалтаасаа ичсэн үү яасан, ямартай ч гэрэл зурагчдаас "бултасхийв". 

Уг нь сайхан залуу. Дахиж л хар нүдний шил, юүдэнтэй малгайны цаана битгий нуугдаарай гэх захиас дайя даа. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Hirtei ork zaluug uynd n ingeed huurguud bdg bnaa?
    2018 оны 05 сарын 13 | Хариулах
Сонин хачин