Асашёорюү Д.Дагвадорж тэргүүн хүргэн болох замдаа шуударсан тухай анхны мэдээг “Гранд” хүргэж байна. Шинэхэн хосууд хайр сэтгэлийн ид үе дээрээ яваа бөгөөд хамтын амьдралаа олон нийтэд зарлах нь цаг хугацааны асуудал болжээ.
Тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэлээрээ дэлхийн luxury зах зээлд ноёрхдог Christian Louboutin брэндийн нүүр царайгаар “Тютю” Б.Цэрэндолгор сонгогдсон гэвэл та ч, бид ч баярлах нь зүйн хэрэг мөн биз. Тус брэндийн инстаграм хуудсанд өвөрмөц тод будалт бүхий ази төрхтэй Цэдогийн зураг заларсныг уншигчдадаа дуулгахад таатай байна.
“Гацуурт”-ын Л.Чинбатад нохой жил тун таагүйгээр эхэлж байна. ХХААХҮ-ийн экс сайд Р.Бурмаагийн сошиал орчинд сенсааци дагуулсан коментоос авахуулаад УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгуулж байгаа гэх мэдээллийг Гранд онцлов.
Үндэсний үйлдвэрлэгч “Говь” брэндийн шинэ цуглуулгад дэлхийн алдартай брэндийн пальтотой усны дусал мэт адилхан “copy” загвар багтсан нь санаатай хуулбар уу, санаандгүй давтамж уу гэсэн асуултыг тавихад хүргэж байна. Гярхай хүний нүдээр өнгөний тон бага зэрэг өөр, бас захтай, захгүй гэдгээс өөр ялгаа ГОВЬ ба CELINE пальтонд байсангүй. Энэ тухай дэлгэрэнгүйг сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай.
Simplytem нэртэй хуудсаараа алдаршиж байгаа жинхэнэ Instagram worthy фэшн блоггер Тэмүүлэн анх удаа сэтгүүлд өөрийгөө танилцуулсныг “Экспресс ярилцлага” хүргэлээ.
Поп хатагтай Сараагийн хүү ээжийнхээ төрсөн өдрөөр найз бүсгүйгээ дагуулан ирсэн нь манай дуранд өртжээ...
Монголын анхны сайхан бүсгүй Н.Мөнхцэцэгийн өөрчлөлт...
“Диор”-ын ханхүүгийн аварга загасны шүдэн зүүсгэл ямар үнэтэй вэ...?
Их хурлын гишүүн Ж.Энхбаярын офицер хүү онгоцны үйлчлэгч болжээ...
“Үлэмж” компанийн захирал С.Батмөнхийн эхнэр Дэлгэрмаагийн 6000 долларын үнэтэй Gucci цамц олны хараа булаав.
“АПУ”-гийн бэрийн BIRTHDAY тансаглал... зэрэг оддын амьдрал, стиль, имижийг тодотгох сонин, содон мэдээллийг шинэ дугаарын хуудаснаас уншаарай.
Сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна. Тавдугаар сар танд аз авчрах болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна